Tags » зөвлөмж

Хүүхдээ хэрхэн ногоо жимс иддэг болгох вэ?

Сайн байцгаана уу.

Өнөөдрийн блогоороо хүүхэддээ хэрхэн ногоо жимс иддэг болгох талаар өөрийн багахан туршлага хуваалцъя.

Энэ процессийг эхлээд бор хоолонд оруулах үеэс эхлэвэл илүү амар байх болно.

Бор хоолонд оруулах үеэсээ л ногоон ногооноос эхлэх хэрэгтэй. Ногооны нухаш ногоон ногоо болох ногоон шош, ногоон хулуунаас эхлүүлээд аажмаар лууван, хүрэн манжин, чихэрлэг төмс зэрэг чихэрлэг ногооны нухашнуудыг өгөх. Бүр дараачаар нь жимсний нухашинд оруулаарай. Хүүхэд их ухаантай амттай амтыг эхлээд мэдэрчихвэл амтгүй ногоог голоод иддэггүй юм шүү.

Жимсэн хоолонд оруулсаны дараагаар эхлээд цагаан мах, аажмаар улаан маханд оруулах нь зөв дараалал байх болно.

За Арай том хүүхэд тань мах мах гээд ногоо жимс идэхгүй байвал яах вэ?

Энэ ажиллагаа нилээн тууштай зүтгэл шаардах болов уу.

  1. Хэтэрхий их битгий хүчлээрэй.

Байнга хоолондоо олон нэр төрлийн ногоог хийх. Эхлээд зутан байдлаар оруулчих. Нүдэнд харагдахгүйгээр. Хоолонд нь холигдоод амтыг нь авч л байг. Яваандаа нэг нэгээр идүүлэх гээд үз. Ногоотой хоол хийчихээд идэхгүй байвал битгий хүчил.

Хамгийн шилдэг арга нь Өлсгөх байх болно.

2. Өлссөн хүн ногоо байтугай л иднэ. Хэрцгий сонсогдож байгаа ч гэсэн энэ бол шилдэг арга.

3. Байнга нүдэнд нь дасгах техник ашиглах.

Та болон танай гэр бүл хоолондоо байнга олон нэр төрлийн ногоог идэх хэрэгтэй. Ялангуяа танайд хоолоо ялгадаг ногоо иддэггүй том хүн байдаг бол хүүхэд тэр хүнийг ихэвчлэн дуурайж идэхгүй гэдэг. Бүгд идэж байж л таны бяцхан идэх ёстой гэж мэднэ.

Хамгийн дуртай зүйлээр нь дамжуулж нүдэнд дасгах бас шилдэг арга байх болно.

Ном, зурагт зэргээр дамжуулж. Ногоотой хоол идэж байгаа, идэхийг уриалдаг хэсэг бараг бүх л хүүхэлдэйн кинонд байгаадаа. kkk.

Би бол номнууд дээрх хүнсний ногоо жимснүүдийг нь нэрлүүлэнгээ ямар ач тустай идвэл яах вэ зэргээр тайлбарлаад байнга хэлдэг. Лууван идвэл өндөр хүчтэй болно гэх зэргээр. Би ыол байнга хөөргөчихдөг юм. Дараа нь тэр ногооны зураг харахаараа л би хүчтэй , би том , мундаг гээд л идье гэж өөрөө хэлдэг юм байна лээ.

4. Хүүхэд хүүхэдтэйгээ өрсөөд сайн иддэг.

Хэрвээ ойр тойронд тань хоолонд сайн ногоо жимс сайн иддэг хүүхэдтэй айл байдаг бол хамт хооллуулах бас шилдэг арга. Хүүхдүүд өрсөлдөөд идэх гээд байдаг. Туршаад үзээрэй.

5. Сонирхол татахуйц аягалах, гоё хоол хийх

Хүн ер нь нүдээрээ харж таашаал авж иддэг шиг хүүхэд яг л тийм. Өөрийнх нь идэх дуртай хоолонд нь ногоо холиод хийчих. Идэж магадгүй. Би буузанд нь бууцай, лууван хийчихдэг.

6. Барьцаалах

Энэ уг нь их буруу арга л даа. Гэхдээ аргаа барсан үед яах вээ. kkkk. Би чамайг брокколи идчихвэл гадаа авч гарна эсвэл TV үзүүлнэ зэрэг. Энэ арга буруу ч гэсэн цаг үеийг нь тохируулаад хэрэглээд дараа нь чи идэж чаддаг шүү дээ. Өмнө идэж байсан одоо чадна гэж хэлэхэд бас нэмэр болдог л юм.

Заза, Тэгээд маханд дурлагсдын үр садыг ногоонд дурлагч болгохын төлөө завгүй ээжүүд минь хичээгээрэй.

Би нь ямартай ч 2 нас хагастай бяцханаа лууван, авакода, брокколи, төмс, бууцай, хүрэн манжин, хааяадаа чинжүү (заримдаа маягланаа) идүүлж сургачихаад л байгаа.

Жимсний тухайд бол манай хүүхэд жимсний мангас . Жимсийг нь бас багасгаж байгаад хоол идүүлэх хэрэгтэй байдаг шүү. Амттан их иддэг хүүхэнд хоолонд муу байдаг гэдэг үнэн юм байна лээ.

Таны хүүхэд

Swan’s Buddy big SuperCoach reminder

{“contentType”:”NEWS_STORY”,”id”:{“value”:”a21758fb790a87d6e48141cb1b8b4f1d”,”link”:”http:\/\/api.newsapi.com.au\/content\/v2\/a21758fb790a87d6e48141cb1b8b4f1d”},”originId”:”9063baa2-0a01-11e8-aadf-612ea3ee2d98″,”origin”:”METHODE”,”channel”:”NONE”,”title”:”Swan\u2019s Buddy big SuperCoach reminder”,”subtitle”:”Is Lance Franklin a smart SuperCoach selection in 2018?”,”description”:”

LANCE Franklin has produced some of the biggest SuperCoach games in recent years \u2014 and some of the game\u2019s most frustrating moments.“,”link”:”http:\/\/cdn.newsapi.com.au\/link\/a21758fb790a87d6e48141cb1b8b4f1d”,”paidStatus”:”PREMIUM”,”originalSource”:”Herald Sun”,”creditedSource”:”Herald Sun”,”subscriptionSummary”:”LANCE Franklin has produced some of the biggest SuperCoach games in recent years \u2014 and some of the game\u2019s most frustrating moments.YES OR NO? 2,656 more words

Sport News And Galleries

Хүүхэд хэдэн цаг унтах ёстой вэ?

Хүүхдийн бие болон сэтгэл санааны хөгжилд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг зүйл бол нойр. Нойроо хангалттай авсан хүүхэд тайван, уур уцаар багатай, цовоо сэргэлэн байдаг. Мэдээж хүүхдийн нас томрохын хэрээр унтах цаг багасч , өдрийн унтлага цөөрсөөр яваандаа том хүн шиг өдөр унтахгүй байж чаддаг болно.

Таны хүүхэд