Tags » хариулт

Хүмүүс чамайг сонсож байгаа эсэхийг хэрхэн таних вэ?

Та яриад л байдаг яриад л байдаг түүний сонирхож байгааг үл анзааран яриад л байдаг. Яриа сонирхолтой ба тухайн хүн анхааралтай сонсож байна уу? үгүй юу? гэдгийг амархан мэдэж болно.

1. Биеийн хөдөлгөөнд нь анхаарал хандуулах.

– Нүдний харилцаа тогтоохгүй байвал магадгүй анхааралтай сонсоогүй байж болох. Харин энэ нь та зэмлэж байгаа бол хэрэгжихгүй.

– Хэрвээ хажуу тийшээ налах эсвэл толгойгоо, шанаагаа тулах тохиолдолд

– Магадгүй сонирхолтой биш эсвэл сонсоогүй тохиолдолд гараа эвхэх нь элбэг

2. “Аан”, “аанхаа” гэх мэт аялга үг ойрхон хэрэглэж байвал. Эдгээр аялгыг олон давтан хэлж байвал сонсоогүй байж болох ба үүний оронд өөр өөр үгсийг солин хэрэглэж байвал магадгүй сонсож байгаан байна.

3. Юуг хэрхэн ярьж илэрхийлж буйг сонсох. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр (парафраз  – мөн утгыг өөр үгээр хэлэх) таны өмнө ярьсан зүйлсийг найруулан өөр өгүүлбэрээр илэрхийлж эргүүлэн хандаж  байвал гарцаагүй сонсож байгаа дүр юм.

4. Таны ярианд ямар нэг хариулт өгөхгүй нам гүм чимээгүй байвал бас л нэг шинж. Хэрэв та тухайн хүнийг угаас дуу цөөнтэй, биеэ барьдаг хүн гэдгийг мэддэггүй л бол энэ их үр дүнтэй арга.

5. Хоолойныхоо өнгийг өөрчлөхгүйгээр ямар нэгэн тэнэг эсвэл хамааралгүй зүйл хэлэх. Жишээ нь: “Тэр гарааш руугаа явж хорин ширхэг хөх сарнай худалдаж авсан” эсвэл “ганц эвэртийн хөл хальтарсан” гэх мэт зүйл ярихад хариу үйлдэл алга байвал гарцаагүй сонсоогүйн шинж. Гэхдээ эхний алхамуудыг авсны  дараа үүнийг хийх хэрэгтэй.

Зөвлөмж

Google -д яаж илүү үр бүтээлтэй хайлт хийх вэ? 10 алхам - I хэсэг

Өөрт хэрэгтэй зүйлийг үр бүтээлтэй богино хугацаанд олж авна гэдэг хүчтэй давуу тал болсон. Google-ыг аваад үзэе л дээ. Одоогоор хамгийн том хайлтын системд тооцогдоод байгаа ба интернетэд үйл ажиллагаа явуулдаг бүхэн хамгийн түрүүнд энэхүү том машинтай холбогдохыг хүсдэг нь нууцгүй. 12 more words

Зөвлөмж

Гольф анхлан сонирхогчидод өгөх хэдэн зөвлөмж

Орчин үеийн гольф буюу ногоон зүлэг, толгод, элсэн баривч, усан саад гэх зэрэг зүйлсийг давуулан туг хатган тэмдэглэсэн нүхрүү цохих энэхүү тоглоом нь 15-д зуунд Шотландад үүссэн гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрдөг. 23 more words

Зөвлөмж