Tags » Sad Love Story

My Story #11 Hopeless Love

Ngerandom malem-malem…^^

Mian…^^

Semoga gak bikin hopeless ya…^^

Cuma buat seru-seruan…Nanti kalo ada waktu arsya bakal panjangin ceritanya…^^

Anggep aja ini synopsisnya…^^

Hopeless Love

Perasaan yang tak tersampaikan akan menjadikanmu seseorang yang sangat menyedihkan. 174 more words

Love Story

HEART TOUCHING LOVE STORY.....

There was a girl and a boy living in a small town . One day the boy proposed the girl. The girl respects his proposal and said yes I too love you. 795 more words

Cute Love Story

Gentlewoman

I had dreamed of this for so long,
It ceased to be real for a while.
It was surreal when you took those symbols of happily-ever-after, 221 more words

Love

The story of a blind girl

There was a blind girl who hated herself just because she was blind. She hated everyone, except her loving boyfriend. He was always there for her. 334 more words

Dard

ТАНИЛЦАХ УУЛЗАЛТ - Уйлахгүй байхын аргагүй эмгэнэлт хайрын түүх...

ТАНИЛЦАХ УУЛЗАЛТ

“Нөхөр”
Танилцах уулзалтанд очихоор болов. Тийм ч хөөрхөн биш охин миний хажууд сууж таарлаа. Хоёулаа найзалъя гэж намайг түүнд хэлэхэд түүний нүүр улайн ичингүйрч байв. Ингэж би найз охинтой болсон түүхтэй. Танилцсанаас хойш 100 дахь өдөр түүнээс дуудлага ирэв. Өнөөдөр чи бид 2-ын танилцсаны 100 дахь өдөр… гэж тэр надад сануулдаг юм байна.

Харин би түүнд “Бие өвдөөд…” – гэж худлаа хэлсэн. Одоо тэгээд бие чинь зүгээр үү – гэсэн түүний асуултанд үнэн сэтгэлээсээ санаа нь зовсон өнгө тод ажиглагдсан. Царайлаг биш бүсгүйтэй танилцлаа гээд л 100 өдөр бүрийг тэмдэглээд байвал юу болох билээ… гэсэн шүү юм дотроо бодоод дэмий мөнгө үрэхийг хүсээгүйдээ л би түүнд худлаа хэлсэн юм.

Өдөр хоногууд үргэлжилсээр…

Түүнд би гэрлэх санал тавилаа. Тэр ичингүйрэн инээмсэглэснээ зөвшөөрсөн юм. Гэтэл энэ бол миний хувьд насаараа ганц бие үлдэхийг хүсээгүйдээ л хийсэн үйлдэл байв.

Хуримаа хийсэн анхны сарын цалингаа би мөрийтэй тоглоомд өргөж орхисон. Бүх мөнгөө алдаад гэртээ харьдаг юм даа. Гэвч би эхнэртээ “Хүнд дээрэмдүүлчихлээ…” – гэж худлаа хэлсэн. Хувцасны минь шороог гөвөх түүний минь санаа их л зовсон нь надад мэдрэгдэж байлаа. Угтаа бол хэрүүл болох вий гэсэндээ л би худлаа хэлсэн хэрэг шүү дээ.

Эхнэр маань 2 дахь хүүг минь гэдсэндээ тээж эхлэх тэр үеэс би түүнийг хуурч эхэлсэн юм. Нууц амрагтаа зориулах мөнгө надад хэрэгтэй байлаа. Хэсэг хугацааны дараа эхнэр маань бид 2-ын явдлыг мэдэж орхив.

Бид хоёр ямар ч хамаагүй, ямар ч дотно харьцаагүй, тэр бол зүгээр надтай хамт ажилладаг бүсгүй – гэж би эхнэртээ андгайлсан. Бараг л чи гэмгүй хүнийг хардлаа, юун муухай юм бэ… гэж уурласан.

Харин эхнэр минь юу юугүй уйлах гэж байгаа юм шиг харцаар над руу ширтэж байснаа дараа нь инээмсэглээд “Зүгээр дээ” – гэж хэлсэн.

Миний архидсан, шоудсан, хүүхэндсэн, мөрийтэй тоглосон мөнгөний өрийг дарахын тулд эхнэр маань нялх биетэй байхдаа ч ажил хийж байв. Харин би ажиллаад авсан цалингаа архи, нууц амраг хүүхэн хоёрт л үрчихдэг байлаа…

Нэг удаа нууц амрагтайгаа нялуурч байгаад их оройтож харьсан юм… 10 жилийнхний уулзалт болоод гэж би ээлжит удаагаа худлаа залав. Ахиад жаахан сууж байгаад ирэхгүй дээ… гэж эхнэр минь хэлж билээ.

Удалгүй эхнэр маань хорт хавдраар өвчилсөн юм. Эмчийн хэлснээр бол эхнэрт минь ганцхан сарын нас үлджээ…

Нүд харанхуйлаад ирэх шиг болсон. Хурим хийснээсээ хойш… үгүй ер нь хамт амьдарсан бүхий л хугацааныхаа туршид “Би чамдаа хайртай” – гэж түүндээ ганц удаа хэлж байгаагүйгээ би санав. Бас дээр нь одоо ингээд эргээд бодоод байх нь ээ, түүнийгээ би ер жаргааж байгаагүй юм байна шүү гэдгээ би учиргүй ухаардаг юм байна…

Эмнэлгийн хашаан дотор “Би зүгээр дээ” – гэж эхнэр минь надад хэлсэн. Ингэж хэлчихээд урд минь гараад чимээгүйхэн алхах эхнэрээ хараад би өөрийн эрхгүй нулимс дусаасан… Түүний хойноос алхаж байхдаа би уйлж байв. Түүнд минь ганцхан сарын нас үлдэж…

Эхнэр минь эмнэлгийн орон дээр хэвтэж байлаа. Нүднээс минь өөрийн мэдэлгүй нулимс урсан гарч байв… Энэ үед би анх удаагаа түүнийхээ зөөлхөн дулаахан гарнаас атгаж байгаад “Би чамдаа хайртай…” – гэж чин сэтгэлээсээ хэлж билээ.

Хань минь энэ үед ганц дусал нулимс унагаагүй. “Би зүгээр дээ, хүүхдүүд энд удаан байвал ядарчихна, хурдхан аваад харь…” – гэж тэр минь хэлсэн юм.

Хүүхдүүдээ аваад гэртээ ирээд удаагүй байтал эмнэлгээс дуудлага ирэв. Таны эхнэр нас барчихлаа… гэж надад хэлсэн…

“Би ч гэсэн чамд хайртай…” гэдэг үгийг танд заавал хэлээрэй гэж эхнэр чинь чухалчлан захисан шүү…

“Эхнэр”
Танилцах уулзалтанд очлоо. Тийм ч царайлаг биш энгийн л нэг залуу дэргэд ирж суув. Хэсэг хугацаанд юм ярьж цагийг өнгөрөөтөл тэр надад үерхэх санал тавив. Би их баярласан (тэгээд үерхэхийг зөвшөөрсөн).

Үерхээд 100 өдөр болдог өдөр би түүнээс дуудлага ирэх болов уу гэж өдөржингөө хүлээсэн.

Тэссэнгүй орой нь өөрөө залгатал тэрний бие нь өвдсөн байв. Гэтэл бид хоёрын хувьд тэмдэглэлт үйл явдлыг мартчихаж гэж бодоод би түүнд гомдож л байдаг. Би биеийг нь асууж өвдсөнд нь санаа зовж шаналсан.

Тэр надад гэрлэх санал тавив. Би зөвшөөрсөн. Тэр минь “Хоёулаа гэрлэе” гэж надад хэлсэн гэж бодохоор л миний сэтгэл баяраар бялхаж байв.

Хуримаа хийгээд удаагүй байтал тэр гэртээ ямар ч мөнгөгүй эргэж ирсэн юм. Уг нь цалин, амралтын мөнгө нь буух өдөр байсан юм. Хүнд дээрэмдүүллээ – гэж тэр надад худлаа хэлсэн. Мөрийтэй тоглоом тоглосныг нь би мэдсэн ч дараа дахиж тоглохгүй байлгүй гэж итгэсэндээ юу ч хэлэлгүй дуугүй өнгөрсөн.

Хоёр дах үрээ тээж байхдаа түүнийг намайг хуурах болсныг би мэдсэн юм. Тэр нууц амрагтай болсон байв. Зүгээр л хамт ажилладаг бүсгүй – гэж тэр надад худлаа хэлсэн. Итгүүлэх гэж уурлан зүтгэсэн. Нулимс минь юу юугүй урсчих гээд байсан тул би түүнтэй маргаж мэтгэлцээгүй. Маш их гомдсон ч гэсэн түүнийг би уучилсан.

Нэг өдөр би уртаас урт захиа хүлээж авав. Тэр захианд түүний тавьсан өрийн жагсаалт бичээстэй байлаа. Би жирэмсэн байсан ч гэсэн түүний өрийг дарахын тулд биеэ хайрлахгүй ажилласан. Хайртай учраас би түүнийхээ төлөө юу ч хийхэд бэлэн байсан юм.

Нэг өдөр ажлаа дуусгаад харьж явахдаа бааранд нөгөө хүүхэнтэйгээ хамт архи уугаад сууж буй түүнийгээ би олж харсан юм.

Шөнө дунд өнгөрсөн хойно тэр согтуу ирээд надад 10 жилийнхний уулзалтанд очиж архи уугаад согтчихлоо – гэж худлаа хэлсэн. Үгүй, чи тэгээгүй гэж хэрүүл хийж түүнийгээ зовоохыг хүсээгүй учир “дахиад жаахан сууж байгаад ирэхгүй дээ…” – гэж би түүнд хэлсэн.

Би хорт хавдар тусчээ.

Миний араас алхахдаа түүний уйлж байхыг би мэдрэв. “Би зүгээр ээ…” гэж би түүндээ хэлсэн. Үнэндээ бол дахиад жаахан ч гэсэн амьдрахыг би юунаас ч илүү хүсэж байлаа.

Эмчийн хэлснээр бол надад ганцхан хоногийн нас үлдээд байсан тэр өдөр:

Эмнэлэгт байхад минь миний гарыг атгаад:

-Би чамд хайртай… Чамдаа би хайртай байсан… гэж тэр минь хэлэхэд би маш их баярласан.

Энэ үед амьдрах хүсэл надад улам их төрж байв… Цаашид амьдрахыг би үнэхээр маш их хүсэж байлаа… түүнийхээ төлөө, хүүхдүүдийнхээ төлөө амьдраад л баймаар байв…

Өвчин улам нэмэгдэж тэсэхийн аргагүй болж ирсэн. Өөрийнхөө зовлон шаналлыг түүндээ харуулахыг хүсээгүй тул “Хүүхдүүдээ аваад хурдан гэртээ харь… тэд ядарчихна…” – гэж би түүндээ хэлсэн…

Эцэст нь “Би ч гэсэн чамд хайртай…” – гэдэг ганцхан үгийг түүнд минь дамжуулж өгөхийг би эмнэлгийнхнээс хүссэн. Тийм ээ, амьд явахдаа сонсохыг хүссэн үгээ би түүнээсээ сонсож чадсан. Сэтгэл минь амарч тайвширсан.

Тийм ээ, “Би ч гэсэн чамдаа хайртай”…

Орчуулсан: Оюука Манд

Failed Writer

Amelie had it in mind to write a novel about African oil. She had all the characters perfectly mapped out along with the intricate plot. She had spent two weeks researching the topic and forming a clear message to the reader. 903 more words

Literature

The Last Day in Paris

Annalise walked through the dirty streets of Paris looking for any sign of Henry’s existence. Certain things reminded her of Henry: the clear gray of the Seine, the dirty puddles, the Arab vendors, the creamy texture of a hot chocolate, but nothing pointed directly to him. 616 more words

Literature